【Монголын төлөөгөгч】Хэрхэн энэ аялал хоёр хүний аялал болсон бэ?
Сайн байцгаана уу.
Дэлхийг тойрохоор шийдсэн Номин байна аа. (@nominhiro.journey)
Энэ эхний блогоор oo өөрийгөө танилцуулаад, дэлхийг тойрох болсон шалтгаан aa тайлбарлий гэж бодоод. Багаасаа Оросод өссөн болохоор бичмэл монгол хэлдээ тааруу (ярианы хэлд ээ ч тааруу болж байна дө), алдаа байвал уучлаарай.
Номингийн бага нас
Дээр хэлсэнчлэн цэцэрлэгээсээ авхуулаад Оросод өссөн. Гадаа тоглох дуртай, ролик, дугуйнаас салдаггүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм уу гэхээр бас биш, гэртээ суугаад зураг зурах, гараараа юм хийх, ном унших бас дуртай хүүхэд байсан. Тэр үед ээ телевизийн сувгаар гардаг байсан амьтаны ертөнцийн тухай, аялалын тухай нэвтрүүлгийг бол өнгөрөөхгүй. Первый канал ийн “В мире животных”, “Непутёвые заметки” нэвтрүлгүүдийг бол заавал үзнэ.
Том болоод юу болмоор байна гэх асуултанд олон орноор аялдаг телевизийн нэвтрүүлэгч гэж хариулдаг байсан. Яваандаа хариулт н малын эмч болсон.
Багаасаа аялах, адал явдалт дуртай байсан гэж хэлэх гэсэн санаа.
Японд ирж Хиротой танилцсан нь
Монголд ахлах сургууль, их сургууль аа төгсөөд Японд доктор оо хамгаалахаар ирсэн. Докторын зэрэг ээ хамгаалаад одоо Японд байрлах америк компанид зөвлөх шүдний эмчээр ажиллаж байгаа.
Японд ууланд авирах спорт нилээн хөгжсөн, хоттойгоо ойрхон авирах уул ихтэй болохоор Японд ирснээсээ хойш ууланд илүү авирах болсон. Нэг ууланд авирч байхдаа Хиро гэх япон нэртэй мексик залуутай таницсан бөлгөө.. Түүнээс хойш хамт ууланд авирч, майхантай аялал хийх болсон.
Энэ аялал хоёр хүний аялал болсон нь
Бага байхдаа дэлхийгээр тойрсон хүмүүсийн түүхүүдийг их уншдаг байсан. Бас алдартай аялагч youtube-эрүүдийг их үзнэ ээ. Надад бас дэлхийгээр аялах хүсэл байсан боловч, маш их зардалтай, барууны боломжтой айлын хүүхдүүдийн л хийдэг юм гэсэн ойлголттой болсон байсан.
Гэвч, Хирогийн дэлхийг тойрох төлөвлөгөөг сонсоод, хичээвэл би ч бас хийж болмоор санагдсан. Хиро өөртэйн хамт явахыг зөвшөөрөөд, түүнээс хойш би мөнгөө цуглуулж эхлээд, багын мөрөөдөл маань бага багаар бодит болж эхэлсэн.
Энэ блогийг эхлүүлсэн шалтгаан нь, хөгжингүй орны хүмүүс ч гэсэн аав ээжийнхээ тусламжгүйгээр дэлхийгээр аялах боломжтой гэдгийг харуулах бас монгол хэл дээр иймэрхүү мэдээлэл цөөхөн байдаг тул, аялалыхаа тэмдэглэлийг энд бичиж үлдээхээр шийдсэн.
Аялал маань энэ 2024 оны 9 сарын сүүлээр эхлэх тул бид хоёртой хамт аялцгаана уу)